Blog Archive

Monday, January 31, 2011

Сартай үдэш оддын дор
Сархад зооглон мансууран суухдаа
Сайхан чиний гэрэлт царайг
Санахгүй байж чадахгүйн би чинь
Үргэлж чамайг л бодон
Үнсэх уруулд чинь уярч хайлахдаа
Өөрийн эрхгүй хайрлаж байсан ч
Өнчир ч хоцорхоо ухааарсангүй
Татсан тамхины иш шиг
Талалж орхисон хундага шиг орхигджээ
Дэндүү Чамдаа дасжээ би чинь
Дэргэдээс тэгэхдээ оджээ чи минь

Monday, January 24, 2011

Restart keke

Сайн байна уу??? Энэ нийтлэл маань миний дараачийн нийтлэлийн өмнөх хэсэг юмаа...
Жа ингээд таалагдах эсхийн би мэдэхгүйлдээ гэхдээ юу ч гэсэн би сэтгэлээр унахгүй ээ би юм-аа бичсээр л байх болно...
Намайг өөрчилсөн зүйл гэж эхлье. Намайг өөрчилсөн зүйл гэвэл би нэг их гадаад хүчин зүйлсд тулгуур ойлголт өгөхгүй ээ яагаад гэвэл би өөрөө өөрийнхөө дотоод сэтгэл болон ирээдүйн амьдралдаа юу хийгээд яах гээд явж байгаагаа сайн ойлгож мэддэг гэж хувьдаа боддог яагаад гэвэл би амьдралыг сонголт гэж боддог хүн юу хийх нь түүний сонголт харин тэр хүн хэзээ ч тэр сонголтондоо харамсах ёсгүй гэдэгт би 100% итгэдэг. Гэхдээ ямар ч зүйлд гадаад хүчин зүйл нөлөөлдөгтэй хүн болгон санал нэгдэх байхаа намайг өөрчилхөд нөлөөлсөн зүйл гэвэл...
Би хэдэн жилийн өмнөөс л хайртай байсан заза хайр гэдгээс ондоо үгээр хэхэ сэтгэлтэй байсан нэгэн охин бий.. Би түүндээ сайн харин даан ч тэрний минь сэтгэл зүрх өөр нэгэнлүү үргэлж тэмүүлээсдээ явдаг нь надаа хэцүү байсан ч би түүний хажууд байхдаа л аз жаргалыг мэдэрдэг байсан. Би бол хайр сэтгэлийг зүгээр л нэг 2 хүн үнэсэлцэж хамт байж уулзаж учирч эрэгтэй нь бэлгийн харьцааг хүсэж шаардахыг биш илүү өвөрмөцөөр үүнээс шал эсрэгээр төсөөлдөг бас мөрөөдөж сэтгэдэг нэгэн. Яагаад гэвэл миний сэтгэлтэй хүн өөр нэгэнрүү биш зөвхөн надаа......
Сөн надын хажууд л байж намайг л хайрлаж байвал би болоо гэж боддог өөр би юу ч хүсэхгүй... Харин тэр охин жилийн өмнө нэг хүүхэдтэй үерхэж тэр ч тэрэндээ маш их дассан байсан харин тэр хөвгүүн нь түүнээс бусдын адил зүйлийг хүссэн б/дгийг би мэддэг байсан гэвч тэр 2 энэ насар салсан тэр би түүнрүүгээ илүү их тэмүүлж байсан ч би түүнээс үерхэхийг гуйгаагүй ээ яагаад гэвэл би зориглоогүй ээ тэглээч үерхээд салчихвий гэсэндээ үүрд сайхан найзууд байя ингэж бодсондоо л тэр гэхдээ би одоо хүртэл харамсдаг. За ингээд түрүүнийхээ сэдэв лүү орьё тэр 2 салсан ч миний сэтгэлийн эзэн маань тэр хөвгүүнийг өөр нэгэнтээ байгаа гэдгийн мэдсэн ч гэсэн түүнд эхээс заяасан биеэ өгүүл иргэж ирнэ гэж бодсон байлгүйдээ энэ өдрөөс л хойш би түүндээ нэгэн шүлэг бичсэн юм. Чимэггүй ч гэсэн сонсогхыг би хүслээ:
Бардам байлдаа шүлгийн минь анхны хувилбар....
Хүнд чи хайртай байлаа гээд
Хайртай түүнийхээ 2догч гэдгээ
Хэдий чи мэдсэн ч
Хүслээ хорьж дийлэхгүй бол
Хүний орчлонд чи
Хүн болж төрснөөрөө
Бахархаад яах вэ?
Эцэг эх чинь чамайг
Хайраас төрүүлсэн болхоор
Хүнээр чи хайрлүүлжил таараа
Охин минь гэхдээ
Хэн нэгэн чамайг хүлээж байгаа
Хүний адаг байснаас
Хүний дээд явж амьдраарай хайраа........ Энэ бол миний түүнд зориулсан сэтгэлд нь ухаан суух байх гэж бичсэн шүлэг юм. Энэ өдрөөс хойш би үүргээ ухаарсан түүнийгээ гуньсан үед аргадаж гутарсан үед нь хамт байж нулимсын арчиж өгч түүний дэргэд л байж хайрлахыг ухаарсан гэхдээ би иргэж харалгүй амьдарнаа... Энэ олон жил хичнээн дэвтэр дээр сэтгэлийн үгээ бичсэнгээ бодход хэдий тэнэг ч гэсэн нэг л гоё очих эзэн нь тодорхой ч хаяггүй захиа гарчигласн минь уянгалаг намуухан ая шиг санагдаж байна.

Thursday, January 20, 2011

Мэнд шүү!!!

Сайн байцгаан уу хүнүүсээ......... Ойрд би ёстой блогоороо ороогүй дээр нь би шүлэг бичэлгүй маш их уджийнаа гэхдээ би одоо ахиад шүлгээ бичэж байхаар болсон гэхдээ та нарийг би зүгээр л уншаасай гэж боджийн заавал та нарт таалагдах албагүй энэ зүгээр л миний сэтгэлийн үгс болхоор хэн нэгэн юу гэж бодох нь хамаагүй ээ...

Wednesday, August 26, 2009

Чамдаа хайртай

Үлгэрт гардаг дагина шиг
Үнэхээр сайхан төрөөгүй ч
Үлэмж гуагийн дээдийг
Өөртөө шигээж чадаагүй ч
Хүний сайхан сэтгэл
Таны цээжнээ байвал
Тэнгэрийн доорхи охидоос
Таныг би онцолно.

Хагацмааргүй байна

Бурханаас өгсөн
Чамайгаа
Бүхнээс би чинь
Хармална
Хайраар ивээгдсэн
Чамаасаа
Хагацахгүй гэж
Сөхрөнө.

Хосоороо

Саруул тэнгэрт
Саран мандаад
Одод түгээд
Орчлонгийн гайхамшиг
Салхисаар шивнэхэд
Хорвоогийн аяс
Хосоороо цохилно

Чамаас гуйхгүй

Дурлалаа гээд би чамаас хайр гуйхгүй
Хайрлан гээд чи чамаас сэтгэл гуйхгүй
Харин би хагацан гээд чамд зовлон бэлэглэе