Blog Archive

Monday, July 20, 2009

Охин чамдаа

Яагаад ч юм бэ? Би чамайг бодох дуртай
Янз бүрээр дурсаж мөрөөддөг чухал ажилтай
Үеийн минь хөвгүүд чиний тухай ярьхад
Үнэндээ чамайг нууцхан харамлаж сэтгэл бачимддаг.
Өдөр бүр чамтай уулзахгүй болхоор
Өнчирч хоцорсон мэт нэг л хэцүү
Өөр хэнтэй ч биш чамтай байхсан гэж
Өөрийн эрхгүй гунихарсан бодолд автдаг.
Гудамжаар алхан чиний тухай бодоход
Дэргэдүүр өнгөрсөн нэгэн чамтай адилхан харагддаг
Гуниг дууран нүд минь нулимстай байвал
Дэмий л чамайг санасандаа тэр.
Чамтай уулзах гэж гадна чинь оччихоод
Чадалгүй буцаад явсан удаа ч бий
Чанх урдаас чинь харж зүрхэлдэггүй
Чадалгүй энэ зан ч минийх.
Гэхдээ энэ бүхэн нэг л гоё аядуухан
Гэнэхэн хайр гэж нэрлэж болмоор ариухан
Гэгээ гарган зүүдэнд ирдэг учрал
Гэрэлт дагина гэмээр чи наддаа ганцхан.