
Өөрийгөө би чинь голдог болхоор
Үзэсгэлэн гоо чиний өмнө
Өрөвдөлтэй байдалд орохгүй гэсэндээ
Өр зүрхээ шархлуулан уйлж
Өдий болтол тэвчин хүлээсэн боловч
Өдөр ирэх тусам
Өөр нэгэнрүү тэмүүлэх чамайг
Өөрөөсөө ч илүү харамлан.
Хэдий ийм ч гэсэн чи минь надаа
Хэзээ ч ирэхгүйг чинь мэддэг ч гэлээ
Хайр гэж агуу болхоор
Хүлээхгүй байж үл чадна.