Blog Archive

Thursday, August 20, 2009

Жаахан охин


Зүрх зүрхээ дэрлэн
Зөндөө олон хоносонсон
Зүүд зүүдээ манан
Зүү утас шиг амьдралыг нэхсэнсэн
Хайрын тухай яриагүй атал
Хагацалын нулимс унагаагүй байтал
Халуухан янаг чи минь одлоо.
Ханаьсахын заяа чи минь дутлаа
Одоо би чамайг мартчихаж
Огт дүрийг чинь гээчихэж
Орчлонд мөнхийн хавар ирчихэхж
Орондоо ганцаар хөрвөөж би дасчихаж
Тэр цаг од шиг харваж
Тэвэр дүүрэн цэцэгч хөлний чинь доороос дэлгэрч байна
Тэр мөч оч шиг үсэрч
Тэнгэрлэг хайрын илч зүрхний гүнд төөнөж байна.
Баяртай жаахан охин минь
Би чамд эрх чөлөөг бэлэглэсэн шиг
Бүү надаас одоо хайр нэхээ
Бүрэнхий үдэш өнгөрч өглөө боллоо.