Хөөрхөн охин чамайг би
Хараа л анх дуралчихлаа
Харцаа нуугаад хайраа нуугаад
Хараагүй мэт явахаас
Дотроос минь дүрэлзэх хайраа нуугаад
Дээгүүр хараад исгэрч явъя
Дэргэдүүр өнгөрөх ихэмсэг чамайг
Дахиад би гөлрөн ширтэхгүй
Өөр хүнтэйг чинь мэдсэн ч гэлээ
Өөрийгөө би хорьж дийлээгүй
Олонч шүлгээ чамдаа зориулж
Орцны чинь үүдэнд манаач шиг хүлээсэн
Чамайг л харах гэж өдөр жил эргэлдэж
Чамтай л уулзах гэж гудамжаар алхалсан
Чамд л өгөх гэж хайрын захидал бичсэн
Чандган цасан ширхэгт хайртай гэж шивнэнэ
Сэтгэлийн үгийг минь чи сонсоогүй
Сэрж чадаагүй хар дарсан зүүдэнд би
Хайртай гэсэн үгэнд минь цасан ширхэг бороо болсон
Хатуу хорвоод унахдаа тэр мөс болсон
Гэнэн дурлал байгаагүй энэ хайр минь
Гэвч дэлгэрч амжаагүй цагаахан сарнай минь
Гэгээн гуниг үлдээх жаахан охин минь
Гэнэ гэнэхэн зүрхэнд багаддаг дурсамж минь
Дэгэн дэрэвсэн насанд минь
Дэвүүр хархан сормуусаараа
Тас шилбүүрдээд одсон
Танхил нэгэн охин минь
Өөр нэгний зүрхэнд ассан зул юмсанж
Үлээж би зүрхлэхгүй ээ
Өрөөлийн зүрхэнд ургасан яргуй юмсанж
Тасалж би чадахгүй.